Chuluun's blog
Monday, March 5, 2012
Wednesday, February 29, 2012
Wednesday, August 17, 2011
Үнэхээрийн тэнгэрлэг дуу
Ээжийн минь талынхан Говь Алтай аймгийн цээл сумынхан. Тиймдээ ч би энэ нутгаараа бахархаж, энэ дуунд маш их дуртай. Хийморь сэргээсэн саййййхан дуу.
Thursday, May 26, 2011
БЭЛЭГ
Хүний амьдрал гэж үнэхээр баялаг хэрнээ их сонин байх юм. Ээж аав 2 минь намайг ухаан орсон үеэс л 3-р хороололын нэгэн байранд (орос агаа нарын барьж өгсөн) амьдардаг байв. Тэнд би 26 нас хүртлээ амьдарсан гэж бодохоор хороололын унаган хүүхэд болж байгаа юм. Миний сургууль найз нар ер нь л маш олон надад хамааралтай зүйлс тэнд байсан (өнгөрсөн цаг дээр ярьж байна шүү дээ) болно. Гэтэл тэрхүү байраа зарж Хан-Уул дүүрэгт шинэ байр авснаар миний амьдралын хандлага тодорхой хэмжээнд өөрчлөгдлөө. Яг л айлд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг юм билээ. Гэхдээ одооноос таалагдаад байгаа. Замын түгжрээ бага, утаа бага ер нь л амар тайван их тухтай газар байна. Ингээд 26 жил амьдарсан байрнаасаа нүүгээд шинэ байр сав гэр орноо төвхнүүлэх гээд тун ч завгүй гүйж байхын хажуугаар намайг хамгийн их баярлуулсан нэгэн төрлийн шок болов. Тэр нь болохоор миний эхнэр надад энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охиныг төрүүлж өгсөн юм. Эр хүн чинь цагаа тулахаар уяхан, аймхай ..... нэг тиймэрхүү хүн байдаг юм билээ ш дээ. Төрөх гээд орлоо гэж утсаар яриад тасалсаных нь дараа нүд бүрэлзээд нөгөө Гүрээ ахын хэлдгээр хамрын самсаа шархираад явцан. Бодохоор л өрөвдмөөр санагдаад. Тэр өдөр Бурхан багшийн дүйчин өдөр байсан болоод ч тэр үү ямар ч асуудалгүй амаржсан. Би гэдэг хүн саяхан л бодож санах юм юу ч байхгүй ганцаараа гүйж явсан бол одоо 3лаа боллоо. Хүний амьдралын зорилго чиглэл, бодол санаа улам тодорч ирдэг юм байна. Ойрд ч сонин содон зүйлээр их байлаа. Хамгийн гол нь амьдралыг минь гэрэлтүүлэх охин үртэй болсондоо, мөн хамгаас хайрт гэргийдээ маш их баярлаж сууна даа. Надад одоо эхнэрээс минь ямар ч бэлэг хэрэггүй. Чи минь наддаа хамгийн том бэлгийг өгсөн.
Хүндэтгэсэн: XChuluun
Tuesday, March 15, 2011
35 насандаа зөв хүн болохыг хүсвэл…
Өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ итгэлтэй байхын тулд хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Гэрлэлт, үр хүүхэд, боловсрол, албан тушаал, мөнгө санхүү… Энэ олон чухал асуудлуудын дунд бидний амьдралын хэв маягт чухал нөлөө үзүүлдэг зарим зүйлс орхигддог. Тиймээс 35 нас хүрээд эргэж хараад харамсахгүй, ирээдүйн амьдралдаа санаа зовохгүйн тулд анхаарах ёстой хэдэн зүйлийг тусгасан дараах төлөвлөгөөний загварыг толмлуулж байна.
- 18 нас: Эцэг эхээсээ тусдаа амьдарч, бие дааж сур.
- 19 нас: Хувцас, амралт, зугаа цэнгэлд эориулж олон төрлийн мөнгөн хуримтлал үүсгэ.
- 20 нас: Амралын өдрийг гэрээсээ өөр газар өнгөрөө.
- 21 нас: Долоо хоногт хоёр удаа спортоор хичээллэ.
- 22 нас: Долоо хоногт нэг удаа хоолны шинэ жор сур.
- 23 нас: Улсаас тогтоосон баяруудын нэгийг эцэг, эхийнхээ гэрт өнгөрөө.
- 24 нас: Сард нэг удаа дэлгүүр хэсч, өөртөө шинэ хувцас худалдаж ав.
- 25 нас: Эмэгтэйчүүдийн хөгшрөлт энэ насанд эхэлдэг тул шөнө унтахдаа нүүрээ тосол.
- 26 нас: Торх шиг галбиртай болохгүйн тулд хоолоо хянаж идэж сур.
- 27 нас: Гэр бүлийн ачаалалд дарагдахаасаа өмнө уншиж, мэдэх ёстой зүйлсээ хийж өөрийгөө хөгжүүл.
- 28 нас: Жилд хоёр удаа удаан уулзаагүй найзуудтайгаа уулз.
- 29 нас: Аав, ээждээ боломжийн хэрээр мөнгө өг.
- З0 нас: Шинэ оны эхээр хийж ажил, ирээдүйн амьдралаа төлөвлө.
- 31 нас: Найз нөхдийн хүрээллийг бодлоготойгоор үүсгэ.
- 32 нас: Ойрын хэдэн жил мартагдсан хоббийгоо сэргээ.
- 33 нас: Хоёр жилд нэг удаа аялалд явж занш.
- 34 нас: Үе үе эмчид үзүүлж зөвлөгөө авч сур.
- 35 нас: Долоо хоногт хоёр цагийг зөвхөн өөртөө зориул
Thursday, March 10, 2011
Үсний чинь толионд сор болон эрхлэхсэндээ ээж минь
Жавхлангийг ЭЭЖДЭЭ хэмээх дууг сонсож байсан чинь гэнэт муу ээжийгээ саначихлаа. Саяхан хөөрхий ээжтэйгээ ам мурийгаад гомдоосон юм. Тэрнээс хойш олигтой ч юм ярьж, уучлалт гуйж чадсангүй өдийг хүрлээдээ. Угаас бид амьдралынхаа хамгийн том бурханыг хажуудаа амьд сэрүүн байхад олж харж байсан удаа байдаг билүү? Ээжээ үр нь тандаа хайртай шүү гэж хэлсэн минь хэд билээ? Оройтож ирж, уурлаж идчихээд л унтаад явдаг шүү дээ. Ээжээ хүү нь таныгаа гомдоосон бол ухаан дутуу үрийгээ уучилж өршөөгөөрэй хатан ижий минь. Хүү нь хүн шиг сайхан амьдарч, хэнээс ч дутахгүй гэсэндээ л тандаа тавих анхаарал халамж минь суларч байгаам шүү. Хүү нь амьд явах утга учир минь болсон ижий таныгаа хүний дээдээр авч явах урт холын бодолд дараатай яваа шүү.
Дэндүү хайртай хүү чинь таныхаа
Дэргэд чинь дандаа суухсандаа ээж минь
Дээлний чинь энгэрт товч болон эрхэлж
Дэнсэлж хамтдаа алхахсандаа ээж минь
Ээждээ хайртай XChuluun
Monday, February 7, 2011
ТУУЛАЙ
Амар байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв үү? Онд мэнд даага.... хэхэ ингээд л таг болчихоод байгаамдаа. Зиа Илжиг хэмээх Туулай жил сайхан гарлаа. Сар шинэ өргөн дэлгэр болж байна. Миний бие өнгөрсөн жилээс эхлэн нэг зуршилтай болоод байгаа. Тэр нь юу вэ гэж үү? Шинийн нэгний өглөөний нарыг харах...шөнө 4 цагт алаарам гуайн хүчээр босч гэрийнхэнтэйгээ Багахангай өртөөний ард байх жижиг довцог дээр хүрч ирэв. Яг л морин уралдаан үзэх гэж байгаа юм шиг машинууд эгнэн зогсож цагдаагийн машин ирчихсэн зохицуулж байхын???? би бүр гайхаад.... за тэр ч яахав. Хэдэн залуучууд гал асаагаал том том жипнүүдээс бүдүүн бүдүүн залуучууд гарч ирээд л худлаа инээлдээд л.... цаг ч дөхсөөр 8.10 цагт Алтан шаргал наран ижийгийн туяа цацарч тал нутагт мэлсхийн гэнэт гарч ирэв. Нээрээ их сонин гэнэт л гараад ирдэг юм билээ. Эхнэр бид 2 ч нарандаа сүүгээ өргөж хүслээ шивнэн бүх л зүйлээ даатгав. Тэгээд л хотын зүг жинхэнэ нөгөө авто ралли гэдэг нь болно доо хэхэ. Гэртээ ирэнгүүтээ ээжтэйгээ золгоод л байгшийнхруугаа эхнэр бид 2 яаран явлаа....Ойрын 2 жил очоогүй хамаатангуудадаараа очиж золгож мэнд мэдэх санаатай Зүүнхараа тийш хүлгийн жолоо залж хаврын хөдөө нутаг нэг ийм л сайхан байдагсандаа хэмээх бодлыг минь сэргээсэнсэн. Зүүнхараад ах дүү хамаатан садантайгаа шинэлчихээд буцах замдаа Дарханы автобустай мөргөлдөх шахсаныг эс тооцвол сайн явж ирсээн. Өө ажлын цаг эхэлчихэж За тэгээд эрхэм анд ирж буй Туулай жилдээ туулай шиг эрч хүчтэй хурдан шаламгай сайн сайхан байх болтугай.
Subscribe to:
Posts (Atom)